Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгууллаа. Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.

Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.

Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-11-25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025-11-25

Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 2025-11-25

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ ТОМИЛЛОО 2025-11-25

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 2025-11-26

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа. 2025-11-26

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2025-11-26

МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдөв 2025-11-27

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.669 болжээ 2025-11-27

С. Энхболд: Хүүхдүүдэд томуугийн А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн халдвар зонхилон тохиолдож байна 2025-11-27

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-11-27