Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.  

Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өчигдөр уулзсан. Уулзалтад оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулах, томилох чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм.

Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч тусгасан юм. Уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулсан. 

Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавих шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2025-12-02

12 сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна 2025-12-02

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний талаарх мэдээллийг АI чатботоос лавладаг боллоо 2025-12-02

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв 2025-12-02

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО 2025-12-02

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав 13 цагийн өмнө

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд мэдээллүүдийг нэгтгэнэ 13 цагийн өмнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 13 цагийн өмнө

ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа 13 цагийн өмнө

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай 13 цагийн өмнө