“Монголд тавтай морил” тусгай дугаар нэтфликсээр үзэгчдийн хүртээл болно

“Монголд тавтай морил” тусгай дугаар нэтфликсээр үзэгчдийн хүртээл болно

Энэхүү дугаарт монголчууд Австрали, Солонгосын багийн найзуудаа эх орондоо урьж, найз нөхөрлөлийн хамтын аялал хийж байгаа тухай гарна. Австралийн хүчтэн Эдди Виллиамс, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён болон Амотти, Монголын ахлагч улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач, гавьяат жүжигчин Б.Лхагва-Очир нар оролцох юм.

Аяллын маршрутыг Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр өөрөө төлөвлөн гаргасан бөгөөд “Жинхэнэ Монгол маршрут” гэж онцолжээ. Аяллаар монголчуудын очих дуртай газрууд, ресторануудыг харуулах аж. Мөн “Cirque du Soleil”-ийн гишүүн Б.Лхагва-Очирын циркийн тусгай үзүүлбэр, сур  харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг үзүүлэхээр бэлдсэн байна.Нэвтрүүлгийн эхний хоёр ангийг энэ сарын 24-ний 17:00 цагаас Нэтфликсээр цацна. Харин үлдсэн хоёр ангийг энэ сарын 31-ний 17:00 цагт цацах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.