Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14  нэмэгдлээ. Эмнэлэгт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5150 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3212, 5-9 насны 1790 хүүхэд, 15-19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа 2025-12-19

Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ 2025-12-19

102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно 2025-12-19

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов 2025-12-23

Алтны үнэ унц нь 4420.35 ам.долларт хүрлээ 2025-12-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ 2025-12-30

"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ 2025-12-30

УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа 2025-12-30

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн боллоо 2025-12-30

Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө