Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурал боллоо.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний 24 цагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байгаа нь товлолын вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

  • Товлолт вакцины нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;
  • 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх;
  • Эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх мэдээлэл, сурталчилгааг хийх зөвлөмжийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлжээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан халдварын тархалт өндөр байгаа 10-14 насны хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах бэлтгэлийг хангах, амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн ялган оношилгоог сайжруулах, улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын тандалтыг нарийвчлан хийх, хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл түгээх ажлыг идэвхжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд хандан уриалахад хайрт үрсээ вакцинаар дархлаажуулж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 2026-01-05

Өнгөрөгч онд 124,945 гадаадын иргэнд виз олгожээ 2026-01-05

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд 2026-01-06

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23 нэмэгджээ 2026-01-06

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй 2026-01-06

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлнэ 2026-01-06

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ 2026-01-07

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 2026-01-07

E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ 2026-01-07

Нэгдүгээр сард 287.860 тонн шатахуун импортолно 2026-01-07

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ 8 цагийн өмнө