Нэг унц алтны үнэ 5400 ам.доллароос давжээ.
Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжаагаар алтны үнэ Москвагийн цагаар 01.12 цагийн үед /УБ цагаар өглөөний 06.12 цаг/ 5411 ам. долларт хүрсэн байна. Өмнөх арилжаагаар үнэ 5200 ам.доллароос давсан юм.
Оросын "БКС Мир инвестиций" компанийн хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Шепелев дүгнэн хэлэхдээ, олон улсын тавцанд тогтворгүй түгшүүртэй байдал хэвээр хадгалагдаж, эдийн засгийн хориг арга хэмжээ ба худалдааны салбар дахь глобалчлалаас татгалзах үзэгдэл газар авсаар байвал алтны үнэ ойрын 3-4 жилийн дотор 10 мянган долларт хүрэх ажээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.