Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн Дэд сайд Ли Хюүн Хуунтай албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Юуны өмнө хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, жил бүр болдог байсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг сэргээж БНСУ-ын Сөүл хотод 2026 оны гуравдугаар сард зохион байгуулахаар боллоо.Мөн БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд санал солилцож, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын үеэр хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан талууд хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар боллоо. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино, дунд, урт хугацааны сургалтад БНСУ-д хамруулах, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. 

Эрүүл мэндийн сайд ажлын айлчлалын хүрээнд БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар болон Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлийн хяналтын газарт тус тус ажиллах болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.