Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна
Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс борлуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар үхэр, хонины нөөцөлсөн махыг 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж байна.
Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй.
Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.