Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад 2026 оны хоёрдугаар сарын 9-12-нд албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө

Аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 13 цагийн өмнө

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө

“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна 13 цагийн өмнө

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна 13 цагийн өмнө

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 12 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 6 цагийн өмнө

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 16 минутын өмнө