Монголын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасныг ташаа мэдээлэл гэв

Монголын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасныг ташаа мэдээлэл гэв

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас цахим орчимд тархсан Монгол Улсын 50 иргэнийг буцаасан гэх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд “2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх үндэслэлгүй, буруу, ташаа мэдээг нийтэлж, түгээж байна. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр 6, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан 1 иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна. Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээллээ авах, залилан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-9595-3464 гэсэн шуурхай утас болон seoul@mfa.gov.mn цахим хаягт иргэдийн хүсэлт, гомдол, өргөдлийг тогтмол хүлээн авч, мөрөөр нь ажилладаг байна. Хэрэв суугаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч тодруулга авах, шалгах явцад тухайн иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх гомдол байгаа бол нотлох баримтын хамт ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Хүний эрхийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дотоод хяналт зэрэг зохих байгууллагад хүргүүлж, шалгуулах боломжтой ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 2026-02-11

“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. 2026-02-11

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 2026-02-11

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов 2026-02-12

Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ 2026-02-12

Монголын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасныг ташаа мэдээлэл гэв 2026-02-12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 2026-02-12

Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 14.2 хувиар нэмэгджээ 2026-02-12

Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо 2026-02-12

УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 2026-02-12

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв 2026-02-13