Цагаан ордонд болсон арга хэмжээнд хүн дүрст робот оролцжээ

Цагаан ордонд болсон арга хэмжээнд хүн дүрст робот оролцжээ

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордонд болсон арга хэмжээнд хүн дүрст роботын хамт оролцох үеэрээ боловсролын салбарт хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Тэрбээр “Figure 03” гэдэг нэртэй уг роботын хамтаар Цагаан ордны Зүүн танхимд болсон “Ирээдүйг хамтдаа бүтээе” дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн дэлхийн олон орны тэргүүн хатагтай нарыг угтан авчээ.

“Энэхүү робот бол Цагаан ордонд зочилж буй АНУ-д үйлдвэрлэсэн анхны хүн дүрст робот юм. Боловсролын салбарт хиймэл оюуныг ашиглахын тулд засгийн газрууд ба технологийн томоохон компаниуд хамтран ажиллах ёстой. Тун удахгүй хиймэл оюун нь гар утаснаас хүн дүрст роботод шилжиж, бодит амьдрал дээр үйлчилгээ үзүүлдэг болно” хэмээн Меланиа Трамп хэлжээ. 

Өчигдөр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Oracle компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нарыг хиймэл оюуны талаар баримтлах бодлого болон бусад асуудлыг хэлэлцэх зөвлөлд томилжээ. Хиймэл оюун бол Хятадтай өрсөлдөх стратегийн гол чиглэл гэж Д.Трамп үзэж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.