Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна.

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсантай холбогдуулан 1950 оноос тэмдэглэж эхэлжээ.

Эл өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд тухайн жилд дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Энэ жил "Эрүүл мэндийн төлөө хамтдаа Шинжлэх ухааны талд зогсъё" уриан дор тэмдэглэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.