Л.Оюун-Эрдэнэ: Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг

Л.Оюун-Эрдэнэ: Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг

Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг…

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралд асуулт тавьж байна.    
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна.  
Америкийн Нэгдсэн Улсын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1]  болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2]  ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичиг (цаашид “Эпштэйний хавтаст хэрэг” https://www.justice.gov/epstein гэх)-т шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна. 
Энэхүү сэдэвтэй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье!

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.

 [1] Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://www.justice.gov/epstein 
 [2] Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын шинэчлэлийн хорооноос ил тод, нээлттэй хавтаст хэргийн материал, баримт бичгүүдтэй танилцах холбоос: https://oversight.house.gov/release/oversight-committee-releases-epstein-records-provided-by-the-department-of-justice/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-04-30

Автобусны төлбөрийг нэг төхөөрөмжөөр төлнө 2026-04-30

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ 2026-04-30

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ. 2026-04-30

Х.Нямбаатар: Хэнийх нь ч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр АН МАН гүй бухимдал нь төрцгөөжээ 2026-04-30

Л.Оюун-Эрдэнэ: Жеффри Эпштэйн ба Монгол Улсын эрх ашиг 2026-04-30

Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ 2026-04-30

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа 2026-05-01

Монгол Улс Австрали Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна 2026-05-01

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ 2026-05-01

ХХААХҮ сайд Ц.Идэрбат МАШҮХ-ны Ерөнхийлөгч А.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. 2026-05-01