МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 15 дахь ялалтыг авлаа.

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 15 дахь ялалтыг авлаа.

WBC холбооны 59 кг-ын жингийн мөнгөн бүсний эзэн болж аваргын чансаа руу ойртож чадав. Хоёрдугаар үеийн төгсгөлөөс эхлээд илүүрхсэн манай хүн итгэл төгс ялалт байгуулж байна. Ингэснээр тэр замналд 5-0 гэсэн амжилттай болов.

Тавдугаар үеийн төгсгөл хэсэгт баруун, зүүн гарын болон гэдэс, хажуу дороос цохьсон цохилтууд орж өрсөлдөгчөө тоолууллаа. 10 үеийн турш үргэлжилсэн энэхүү тулааны эцэст шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Э.Цэндбаатар гавьяат ялалт байгуулж байна. Түүний хувьд мэргэжлийн боксын долоо дахь бүсээ зүүж байна.

Барбадосын тамирчин Кобиа Брийдигийн хувьд замналынхаа хоёр дахь ялагдлыг амсав. Ингэхдээ хоёуланд нь Монголын тулаанчид ялагдлаа. Эхлээд гавьяат тамирчин Н.Төгсцогтод ялагдсан. Харин энэ удаа түүнийг ялсан хоёр дахь монгол тулаанч нь Э.Цэндбаатар боллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.