Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал

  • 2 настай – 27,832
  • 3 настай – 31,303
  • 4 настай – 32,002
  • 5 настай – 35,690 хүүхэд байна.


Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов 2026-07-30

Тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно 2026-08-03

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд 2026-08-05

"Авлигын хэргээс хураасан мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зориулах" анхдагч хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанд танилцууллаа 2026-08-06

Ихэнх нутгаар өнөөдөр халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.   2026-08-06

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026-08-09

Э.Батшугар: Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө 2026-08-11

Японд үүссэн хар салхины улмаас нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2026-08-11

Тэгш, сондгой дугаараар 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно 2026-08-12