БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтлаа.

Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагаатай болох тухай Хамтарсан тунхаглал гаргаж байсан билээ.

БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулсан бөгөөд цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Э.Батшугар: Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө 2026-08-11

Японд үүссэн хар салхины улмаас нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2026-08-11

Тэгш, сондгой дугаараар 50 мянган төгрөгт шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно 2026-08-12

Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ 2026-08-14

Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2026-08-14

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ 2026-08-24

Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана 2026-08-24

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна 2026-08-24

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ 23 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов. 23 цагийн өмнө

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг Гаалийн хяналтаар илрүүллээ 23 цагийн өмнө