Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд

Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд

 

“ТАЙФҮ 25” ЯПОН УЛСЫН КАНТО БҮСЭД ОЙРТОЖ БАЙНА!

 “DUJUAN” нэртэй хар салхи Японы өмнөд хэсгээс хойш чиглэлд хөдөлж, 9 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс өмнө Канто бүсэд ойртох төлөвтэй байна. Тайфүны нөлөөгөөр хүчтэй салхи, аадар бороо, үер, хөрсний гулгалт, гол мөрний усны түвшин нэмэгдэх, далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх эрсдэлтэй байна. Нийтийн тээврийн хөдөлгөөнд мөн саатал, өөрчлөлт гарах боломжтой.

Иймд Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд Та бүхнийг дараах зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг хүсье.

🔹 Шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байх, ялангуяа тайфүны нөлөө хамгийн их байх үеэр хол замд гарахаас зайлсхийх;
🔹 Японы Цаг уурын агентлаг (JMA), орон нутгийн захиргаа болон бусад албан ёсны байгууллагын мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол шалгах;
🔹 Гол мөрөн, далайн эрэг, уулын бүс, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй газарт ойртохгүй байх;
🔹 Хүчтэй салхи, аадар борооны үеээр гэрээсээ аль болох гарахгүй байх;
🔹 Ус, хүнс, эм, гар чийдэн, гар утасны нэмэлт цэнэглэгч зэрэг шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэх;
🔹 Нислэг, галт тэрэг болон бусад нийтийн тээврийн хөдөлгөөний нөхцөл байдлыг зорчихын өмнө заавал шалгах;
🔹 Орон нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлэх болон аюулгүй газар очих тухай заавар гарсан тохиолдолд тухайн зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөх.

📌 Тайфү болон цаг агаарын сүүлийн үеийн мэдээллийг Японы Цаг уурын агентлагийн албан ёсны эх сурвалжаас авна уу. https://www.data.jma.go.jp/multi/index.html?lang=en 

📞 Яаралтай, онц шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай +81-3-3469-2088 дугаараар холбогдоно уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ. 2026-09-15

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв 2026-09-15

Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна 2026-09-16

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ 2026-09-16

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 2026-09-16

Япон Улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй иргэдийн анхааралд 2026-09-20

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026-09-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно 2026-09-21

Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө 2026-09-22

2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгджээ 2026-09-22

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026-09-22