Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус орчныг бохирдуулдаг. Бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал усыг  бохирдуулж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.

Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал: цусан суулга өвчний үүсгэгч  2-4 сар, балнадын нян 3 сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үршдэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг. Иймд үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

  1. Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх
  2. Гэрийн шалыг белизна (гипохлорид натри)-ийн уусмалаар угаах
  3. Бохирлогдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
  4. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
  5. Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд, ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
  6. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх.
  7. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч  тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
  8. Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
  9. Усны савыг тогтмол угааж, цэвэрлэх
  10.  Ундны усыг хлоржуулах
  11. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
  12. Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа сэтгэлзүйн тусламж үзүүлэх
  14. Малын сэг зэм, хог хаягдалыг халдваргүйтгэн устгах
  15. Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
  16. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх  гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.