Ямар хүнийг шумуул хатгадаггүй вэ?

Ямар хүнийг шумуул хатгадаггүй вэ?

Зуны улиралд хүмүүс байгальд аялах дуртай байдаг. Биеэ наранд ээж, ил гал дээр бэлтгэсэн зоог амтархаж, байгалийн сайхныг бишрэн суух үед амар амгаланг нэгэн таагүй шавж алдагдуулдаг. Эл нисдэг цус сорогчид нь шумуул юм. Тэд тэвчихийн аргагүй болтол бидэнд дуртай.

Тэд ямар нэгэн зүйл баттай мэддэг

Бидний зарим хараал хэлж, час хийтэл өөрсдийгөө цохиж байхад зарим нь тайван гэгчээр үдшийн тэнгэрийг ширтэнэ. Шумуулын энэ хачирхалтай сонголтын шалтгаан эрдэмтдийн ч анхаарлыг татдаг.

Энэ үзэгдлийг тайлах зорилгоор хийсэн судалгааны дүнд хүмүүс химийн найрлагаар өөр хоорондоо өөр болохыг тогтоожээ. Учир нь хүн бүр өөр өөр үнэртэй байдаг аж. Гэхдээ энэ нь үнэртнээс бус харин ген, нянгийн төрөл, тэр бүү хэл иддэг хоол, унднаас шалтгаалдаг байна. Шумуул 1-р болон 2-р бүлгийн цустай хүмүүст илүү дуртай болохыг эрдэмтэд баталсан байна.

Харин далавчтай цус сорогчид бидний цусны бүлгийг хэрхэн тодорхойлдог бол? Дахиад л үнэрээр. Дээрх бүлгийн цусанд уураг их байдаг аж.

Түүнчлэн, шумуул хүүхэд хазах нь элбэг. Тэдний арьс нимгэнтэй холбоотой гэж үздэг. Мөн шумуул зөрөг цэцгийн ундаанд дурлагсдад татагддаг. Учир нь шумуул зөрөг цэцэг, амуу соёолжинд “нугасгүй” гэнэ.

Сонирхолтой нь цус сорогчид хар, бараан өнгийн хувцсыг сонгох нь их.

Шумуул биднийг биеийн халуун болон амнаас гарах нүүрстөрөгчийн хийгээр олдог. Илүүдэл жинтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд амьсгалахдаа энгийн хүнтэй харьцуулахад 21 хувь илүү нүүрстөрөгч ялгаруулдаг тул тэд илүү “амттай”.

Илүүдэл жингийн зовлон мэдэхгүй тамирчид шумуулаас зугтаж бас чадахгүй. Учир нь шумуул сүүн хүчил, аммиак зэргийг агуулсан хөлсний үнэрт дуртай аж.

Харин чихэр бага хэрэглэдэг хүмүүс хэтэрхий “амтгүй” тул цус сорогчдын сонирхлыг үл татна. Зохиолуудад гардаг шиг цус сорогчид сармисанд үнэхээр дургүй. Тиймээс сармис идэх дуртай хүмүүс шумуулаас айлтгүй.

Хүний биеийн халуун, үнэрээр баримжаа авахаас гадна шумуул харж, сонсдог. Сүүлд явуулсан судалгаагаар шумуул агаарын таагүй хэлбэлзэлтэй холбоотой үнэрийг тогтоодог болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл алгаа таш. Шумуул танд ойртохгүй. Харин унтсан хойно аврал үгүй.

Хэрэв сүүлийн үед шумуул ихэссэн гэж танд санагдаж байгаа бол таны зөв. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд цаг агаар ихээхэн өөрчлөгдсөн гэдэг. Хойд туйлд хүртэл шумуул гарч ирсэн гэвэл та итгэх үү. Мэдээж хэрэг энэ бүсэд “цуст зоог”-ийн улирал туйлын богино.

Дэлхийн олон лабораторид шумуул бидний биеийн юунд дургүй болохыг тогтоохоор судалгаа хийж байна. Тэд энэ үнэрийг агуулсан нэгдсэн нэг томьёо гаргаж ирэхээр зүтгэж байна. Харин тэр болтол хүмүүс бидэнд шумуулын эсрэг цацлаг, ардын арга эсвэл эдгээр цус сорогч ноёрхох хугацаанд байгальд гарахгүй байх л сонголт үлдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.