Дэлхий даяар коронавирусний халдвараар 6.27 сая хүн нас баржээ.

Дэлхий даяар коронавирусний халдвараар  6.27 сая хүн нас баржээ.

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 520 сая давж, 6.27 сая хүн нас бараад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.

Тавдугаар сарын 18-ны байдлаар цар тахал дэгдсэнээс хойш 520 372 492 хүн халдвар авч, 6 270 232 хүн нас барсан байна. Халдварын авсан хүний тоо нэг өдөрт 606 079-өөр, нас барсан тохиолдлын тоо 1 542-оор нэмэгджээ.

ДЭМБ-ын статистик мэдээнд улс орнуудын өгсөн халдвар авсан болон нас барсан хүмүүсийн талаарх зөвхөн албан ёсоор батлагдсан мэдээллийг харгалзан үздэг. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо дөрөвдүгээр сарын 14-нд 500 сая, хоёрдугаар сарын 10-нд 400 сая, нэгдүгээр сарын 8-нд 300 сая, өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд 200 саяыг давжээ.

Халдварын хамгийн олон буюу 81 824 843 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын араас Энэтхэг (43 127 199), Бразил (30 701 900), Франц (28 372 414) болон Герман улс (25 890 456) орж байна. Нас баралтын тохиолдлын тоогоор мөн л АНУ (992 667) нэгдүгээрт жагсжээ. Энэ үзүүлэлтээр хоёрдугаарт Бразил (664 987), гуравдугаарт Энэтхэг (524 293) бичигдэж байгаа бол дөрөв, тавдугаарт ОХУ (377,975), Мексик (324,617) орж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.