Улаанбаатарт АИ-92 автобензин 28,466 тонн үлдэгдэлтэй байна.

Улаанбаатарт АИ-92 автобензин 28,466 тонн  үлдэгдэлтэй байна.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,773 тонн, АИ-92 автобензин 53,945 тонн, АИ-95 автобензин 5,636 тонн, ДТ 68,505 тонн байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Хоногоор авч үзвэл АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 25 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,520 тонн, АИ-92 автобензин 28,466 тонн, АИ-95 автобензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.