Бугын эвэр түүж бэлтгэхийг хориглолоо

Бугын эвэр түүж бэлтгэхийг хориглолоо

Ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хоригложээ. 

Тодруулбал, ой хээрийн түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр их гардаг байна. Иймд БОАЖ-ын сайдын А/70 дугаар тушаалаар бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хоригложээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.