Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори музей шиг байж болохгүй

Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори музей шиг байж болохгүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Өчигдрийн сонсголоор хамаарал бүхий этгээдээрээ давуу эрх олгосон гэх асуудал яригдаж, зарим хамаарал бүхий этгээдийн нэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн сонсголын үеэр “Өчигдрийн нэр гарсан хүн бүрийг буруутай этгээдүүд гэж ойлгож болохгүй. Эмийг хэрхэн, яаж бүртгэсэн бэ, лиценз яаж авсан бэ зэрэг асуудал яригдана. Хамаарал бүхий этгээдээрээ давуу эрх олгосон гэсэн асуудал байхгүй байж болно” гэдгийг сонсгол даргалагч хэлэв.

Мөн шинжээч “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын лаборатори, Анагаахын их сургуулийн лабораторийн ижил эмэнд хийсэн шинжилгээ зөрсөн тохиолдлууд байна. Хүний эмийн зөвлөл Анагаахын их сургуулийн лабораторийн шинжилгээнд  үндэслэн хэд хэдэн эмийн хугацааг сунгажээ” гэх дүгнэлтийг танилцууллаа. Тэгвэл эдгээр эм шаардлага хангасан, хоёр лабораторийн дүгнэлт хоорондоо зөрөөгүй гэх тайлбарыг мэргэжлийн хүн өгсөн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн лаборатори музей шиг байж болохгүй. ДЭМБ-тай хамтран ажил хийх болсон нь сайн мэдээ юм. Манай салбарын засаглалд асуудал байгаа нь ил боллоо. Лабораторуудыг нэгтгэх нь зөв. Үрэлгэн тогтолцооноос салъя. Худалдан авалтаа хамтдаа, нэг дор зарлаж явуулах нь зөв” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-04-17

Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ 2024-04-17

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө энэ сард аудитын байгууллагад хүргүүлнэ 2024-04-17

Х.Нямбаатар: Алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө 2024-04-17

Ж.Чинбүрэн: Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. 2024-04-17

Ж.Чинбүрэн: Эмийн лаборатори музей шиг байж болохгүй 2024-04-17

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв 2024-04-17

Гадаадад байгаа иргэд 2024 оны 6-р сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд саналаа өгнө. 2024-04-17

Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө 2024-04-18

Цас орж цасан болон шороон шуурга шуурна 2024-04-18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-04-18