Монголд аялахаар ирсэн гадаадын иргэд зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэд зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв

Сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлсөн орны иргэд Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдсэн байна.

Тухайлбал, он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 4 орны 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан аж. Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас зөвлөж байна.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдээд буй юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг хэлэлцэж байна. 2024-04-18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2024-04-18

БНСУ-ын  Хааны их сургууль хамтын ажиллагааны 6 талт санамж бичиг байгууллаа. 2024-04-18

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 2024-04-18

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэд зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв 2024-04-18

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2024-04-18

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-04-20

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв 2024-04-20

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон медаль хүртээв 2024-04-20

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана 2024-04-22