УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замын ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтыг хийж гүйцэтгэх юм байна.

Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна. 

Иймд иргэд, жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас зөвлөлөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна 2024-04-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ 2024-04-28

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өмгөөлөгч Д.Батбаярын талаар мэдээлэл өглөө 2024-04-29

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо 2024-04-29

Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2024-04-30

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ 2024-04-30

Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024-04-30

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл өгч байна. 2024-04-30

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ 2024-04-30

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ 2024-04-30

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-05-01