Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдснээс 135 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 9 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх эмнэлгүүд 2025-03-11

Цэргийн төв эмнэлэг анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ 2025-03-12

БНСУ-ын Бусан хот өнгөрсөн онд эрүүл мэндийн 30 мянган жуулчин хүлээж авчээ 2025-04-10

ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ. 2025-04-19

ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулга 2025-04-19

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдлээ 2025-04-20

"Шинэ үсгийн багш" буюу Б.Гарьдын хагалгаа амжилттай болжээ. 2025-04-23

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ 2025-04-23

Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна 2025-04-30

Уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй эмийг нэвтрүүлнэ 2025-05-01

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо 2025-05-01