Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагнав.

Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэн, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлснийг онцоллоо.

Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Г.Койшибаев талархал илэрхийллээ. Мөн Казахстан нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов 2025-05-01

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 2025-05-01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1106 болжээ 18 цагийн өмнө

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлыг халаас зогсоолгүй болгоно 18 цагийн өмнө

Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа 18 цагийн өмнө

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа 15 цагийн өмнө

НИТХ: Төрийн далбааг мандуулах санаачилгад 50 гаруй ЕБС нэгдлээ 15 цагийн өмнө

АНУ-ын “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ 15 цагийн өмнө

Японд Монгол иргэд Улсын нэр хүндийг унагах боллоо. 14 цагийн өмнө

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна 13 цагийн өмнө

“Open Sky” хэрэгжиж эхэллээ. 10 цагийн өмнө