Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ.

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. МСНЭ-ээс Соёлын төв өргөөнд уламжлалт уулзалт зохион байгуулж Монголын сэтгүүлчид цуглалаа. 
Камер микрофон барьсан л бол бусдыг айлгадаг, гүтгэдэг, ёс зүйгүй аашилдаг байдлаа болих ёстойг энэ өдөр олон сэтгүүлч хөндлөө.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зүйл заалт, хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн нөхцөл байдал, сэтгүүлч ажлаа хийсний төлөө ял авдаг одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх асуудлаар сэтгүүлч нар  байр сууриа илэрхийллээ.

Уулзалтаас гадна хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.