Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 272 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Түймрийн тархалтыг зогсоож, хяналтандаа авсан багөөд нэмэлтээр Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр хөдөлгөөн үйлдсэн.
Улсын хэмжээнд он гарснаас хойш тавдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сум нийслэлийн 3 дүүрэгт нийт 82 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.