“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарди Ж.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Батмөнх, Д.Хүдэрбулга нарын тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 хүчтэн зодоглолоо. Улмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат гарди Б.Гончигдамба үзүүрлэлээ. 

Тэгвэл их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав. Харин дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Ө.Бат-Орших, Төв аймгийн Баянхангай сумын харьяат заан Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат начин Б.Лхагвадорж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдлээ.Даншиг наадмын түрүү бөх 30, үзүүрт 20, их шөвөгт шалгарсан нь 14, шөвгийн наймд үлдсэн бөхийг 5.0 сая төгрөгөөр байлсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.