Японы Токара аралд 5.1 магниудын газар хөдлөлт болов

Японы Токара аралд 5.1 магниудын газар хөдлөлт болов

2025 оны 6-р сарын 30-нд Японы Токара арлуудад 5.1 магниудын газар хөдлөлт болов.

Сүүлийн үед бага зэргийн олон газар хөдлөлт үргэлжлэн гарч байгаа ба Японы Кюүшү мужийн Кагошима мужийн Токара арлуудын орчмын далайд 6-р сарын 30-ны оройн 6 цаг 33 минутад 5.1 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Японы Цаг уурын газар мэдээлэв.

Тус газар хөдлөлтөөс үүсэх цунами (далайн давалгаа) гарах аюул байхгүй гэж мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв нь хойд өргөрөг 29.40 градус, зүүн уртрагийн 129.30 градусын цэгт, далайн гадаргаас 30 км-ийн гүнд байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.