Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-57 хүн

  • Хөнгөн – 8
  • Дунд – 48
  • Хүнд-1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13066, гэрээр эмчлүүлж буй  38, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4994 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2928, 5-9 насны 1662 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хяналт, шалгалтыг эрчимжүүллээ 2025-07-26

12 ордын зурхай. /2025.08.07/ 2025-08-07

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна 2025-08-07

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно 2025-08-07

Н.Тавинбэх: ДЦС-3 дээр энэ сарын 1-нд гарсан гэмтлийг засварлах ажил эхэлсэн 2025-08-07

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ 2025-08-07

Фейсбүүк мессеж, чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна. 2025-08-07

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-08-09

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна 2025-08-09

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлжээ 2025-08-09

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2025-08-09