“Оюутан цэрэг”-үүд тангаргаа өргөлөө

“Оюутан цэрэг”-үүд тангаргаа өргөлөө

Оюутан залуус маань Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт суралцан, “Оюутан цэрэг” сургалтаа амжилттай дуусгаж, эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өчигдөр өргөлөө.”Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил 11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон Монгол Улсын цэргийн тангаргаа өргөсөн.

 ЦЭРГИЙН ТАНГАРАГ

  • Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
  • Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
  •  Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ
  •  Ийнхүү эх орон дуудахад хэзээд бэлэн цэл залуухан зоригт хөвгүүдээр эх орон минь энхийн манаагаа тэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2025-08-09

Алдартнуудын мялаалга наадам болно 2025-08-10

БНСУ-ын Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай туршлага солилцлоо 2025-08-11

“Нүүдэлчин” фестиваль энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана 2025-08-11

ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2025-08-11

“Оюутан цэрэг”-үүд тангаргаа өргөлөө 2025-08-11

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав 2025-08-13

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина 2025-08-13

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 15 цагийн өмнө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар О.Батнайрамдалыг сонголоо 14 цагийн өмнө