Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Уг замыг барих тендерт өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулаад удаагүй байгаа юм.

Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9,878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр уртт туннельтэй байхаар төлөвлөсөн. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, шинэлэг архитектурын өнгө төрхтэйгээр орчин үеийн стандартаар барих цогц авто замын төсөл.

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав 2025-08-13

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина 2025-08-13

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 2025-08-14

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар О.Батнайрамдалыг сонголоо 2025-08-14

Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 2025-08-18

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна 2025-08-18

Саппорогийн автозамын уулзварыг түр хааж, асфальт бетоноор хучжээ. 2025-08-18

Иргэд ирэх оны төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ 2025-08-18

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ. 2025-08-18

Анхаар: Төв аймгийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орно 2025-08-18

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна 2025-08-18