Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав

Нийгмийн даатгалын сан банкуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны 8 дугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг хүлээн авлаа. 

Өмнө нь 5,6,7 дугаар сарын хүү болох 26.1 тэрбум төгрөгийг хүлээн авсан бөгөөд одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээн аваад байна. Энэ хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоо хийж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулаад байгаа юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тус сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн баталсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Малчид, иргэд, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ 2025-08-30

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. 2025-08-31

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа 2025-09-01

Банкны хар жагсаалтыг халж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 2025-09-01

2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа 2025-09-02

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав 2025-09-02

ЭМД-ын санд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2025-09-03

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа 2025-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 2025-09-04

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 2025-09-04

БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 2025-09-05