БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооноос Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын 123 бодлогын зорилтыг энэ наймдугаар сард танилцуулсан. 

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын зорилттой холбогдуулан дараах зүйлсийг онцолжээ.

Үүнд:

  • Гадаад ажилчдад цогц дэмжлэг үзүүлэх, ажиллах зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх,
  • Гадаад ажилчдыг дэмжих төвийг сэргээн байгуулах,
  • E-9 визээс E-7 виз рүү шилжих шилжилтийг дэмжих,
  • БНСУ-д гэр бүлээрээ шилжин ирэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хүн ам сийрэгтэй орон нутагт тогтвортой суурьших нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гадаад ажилчдыг ажлын байраар хангаж буй ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг чангатгах,
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдүүлэх,
  • Хөдөлмөрийн үнэлгээг хэрэгжүүлэх,
  • Хөдөлмөр менежментийн харилцааг сайжруулах,
  • Хүнд нөхцөлд ажиллаж буй гадаад иргэдийг хамгаалах,
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зэрэг багтжээ.

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооны Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын судалгааны багийг ахалж буй Үндэсний Ассамблейн гишүүн И Юун Ү “Зөвхөн амьдрахын төлөө хөдөлмөрлөх бус, хөдөлмөрөө чин шударгаар үнэлүүлж, хөдөлмөр эрхэлдэг хүн аз жаргалтай байх нийгэм рүү урагшлах ёстой. Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын хөдөлмөрийн бодлого нэг талыг барьж, зөвхөн ажил олгогчдод давуу байдал олгох бус, харин хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалсан, тэнцвэртэй байх болно” гэж онцоллоо гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь Монгол сургуулийн наадам өргөн дэлгэр болов 2025-09-18

БНСУ-ын Ерөнхий сайд, Монголын Шадар сайд нар уулзжээ 2025-09-25

Умард Солонгост өндөр хувиар баяжуулсан ураны нөөц 2 тоннд хүрчээ 2025-09-25

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо 2025-10-02

БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 2025-10-03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа 2025-10-05

БНАСАУ цэргийн парадад хамгийн сүүлийн үеийн тив алгасагч "Хвасон-20" пуужингаа үзүүлэв 2025-10-13

Монгол эмч нарт зориулсан “STUDY TOUR” хөтөлбөр БНСУ-д амжилттай эхэллээ. 2025-10-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён батлан хамгаалах салбарт тэргүүлэгч дөрвөн гүрний нэг болгох зорилт тавьснаа танилцуулав 2025-10-21

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгов 2025-10-21

Умард Солонгос 2.8 тэрбум орчим ам.долларын криптовалют хулгайлжээ 2025-10-24