Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.

УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн, олонхоороо дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Ерөнхийлөгч хоригтоо “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхдээ санал хураалтын томьёоллыг буруу хэрэглэсэн. Түүнчлэн хуралдааны ирцийг энэ сарын 16-ны буюу пүрэв гаргийн өдрийн ирцээр авч үзсэн. УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдааныг хуралдуулахдаа ирцийг шинээр бүрдүүлэх ёстой байсан" хэмээн дурджээ.

Дээрх үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан хэмээн үзэж, дээрх хоригийг тавьсан аж. Тиймээс уг хоригийг холбогдох хуулийн дагуу авч хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, хоригт тусгасан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа 2025-10-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2025-10-17

Даваа гаргаас эхлэн скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-10-17

“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу залилуулжээ 2025-10-18

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй 2025-10-18

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан аравдугаар сарын 22-ны өдөр нээлттэй болно 18 цагийн өмнө

“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд 17 цагийн өмнө

Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 17 цагийн өмнө