БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд !!!

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд !!!

Сүүлийн үед БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолд өртөх, улмаар гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирүүлж байна.

Энэ нь жолооны шалгалт солонгос хэлээр явдагтай холбоотойгоор Монгол иргэдийн хувьд жолооны үнэмлэх авахад хүндрэл үүсч, улмаар үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна.

Консулын газар нь дээрх нөхцөл байдлыг харгалзан, БНСУ-ын Зам, тээврийн газарт жолооны дүрмийн шалгалтыг Монгол хэл дээр өгөх нөхцөл бүрдүүлэх талаар хоёр удаа албан бичиг уламжилж, уг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. 

Иргэд Та бүхнийг жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

ММонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBBatmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгEEmbassy of Mongolia in Seoul

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.