Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана

Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгалаа.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өндөр халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай гэв.

Бүх шатны эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-11-25

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 2025-11-25

Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев дуучин Ж.Мишээлийг "Найрамдал-II" одонгоор шагналаа 2025-11-25

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-11-25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025-11-25

Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 2025-11-25

ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ ТОМИЛЛОО 2025-11-25

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв 18 цагийн өмнө

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа. 18 цагийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 11 цагийн өмнө