Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тогтоосон хууль байхгүй байна. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон 40 гаруй хууль үйлчилж байна.

Олон улсын туршлагаас харахад иргэн, хуулийн этгээд аж ахуйн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхэлж, ашиг олох, төрийн зүгээс хувийн хэвшилтэй зөвлөлдөх тогтолцоог бүрдүүлж, хууль тогтоомж, аливаа шийдвэр гаргалтад олон талын оролцоог хангаж, саналыг сонсох, аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөлд;

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмуудыг тусгасан. 

-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан. 

-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. 

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгосон. 

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах голлох асуудлыг тусгасан: 

Дагалдах бусад хуулийн төслөөр зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон, хязгаарласан зохицуулалтуудыг арилгахаар тусгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо 2025-12-10

Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 2025-12-10

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана 2025-12-10

Оюутолгойн зээлийн хүүд 2026 онд 14.6 тэрбум төгрөг төлнө 2025-12-12

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 2025-12-12

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2025-12-15

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 2025-12-15

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 2025-12-15

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 7 цагийн өмнө

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа 2025 4 цагийн өмнө