М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин, Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Товч намтар:

1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.

1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,

2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,

2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,

2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,

2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор,

2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна гэж ЕТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ 2025-12-18

Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-12-19

ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа 2025-12-19

Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ 2025-12-19

102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно 2025-12-19

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов 2025-12-23

Алтны үнэ унц нь 4420.35 ам.долларт хүрлээ 2025-12-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ 2 цагийн өмнө

"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ 2 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа 2 цагийн өмнө

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн боллоо 2 цагийн өмнө