Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна

Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сард соёрхон батлаад байна. “Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” 100 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглагдах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм. Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ  амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдсэн байна” гэлээ. 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангаж, аймгийн хэмжээнд байгаль орчин, айл өрх, нийгэм эдийн засагт учрах гамшгийн хор хохирлыг өмнөх онтой харьцуулбал 54 хувиар бууруулсан Дундговь аймаг болон гамшгийн хор хохирлыг  38 хувиар бууруулсан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус тус “Талархал” илэрхийлж, нийт удирдлагуудад ажлын амжилт хүслээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулав 2026-01-09

"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав 2026-01-09

Ө.Шижир: Дарга нар нь Дубай руу хэний зардлаар явж байгаагаа ч мэдэхээ байтлаа задарсан байхад ААН-үүд татвар, шимтгэл, торгуульд сэгсрүүлж байна 2026-01-10

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно. 2026-01-10

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно 2026-01-12

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 13 цагийн өмнө

Фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 13 цагийн өмнө

Цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна.   13 цагийн өмнө

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ 13 цагийн өмнө

Эмч бэлтгэдэг сургуулиудыг харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг тавьж ажиллана 12 цагийн өмнө