ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Элчин сайд С.Сүхболд, БНСУ-ын “Сөн-Э” эмнэлгийн дарга, Монгол Улсаас БНСУ-ын Инчон болон Гуанмён хотод суугаа Өргөмжит консул Ким Сог Ху нар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яам болон Сон-Э Эмнэлэг хоорондын санамж бичиг”- т 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурав. Өргөмжит консул Ким Сог Ху нь 2017 оноос хойш Монгол Улсаас БНСУ-д суугаа Өргөмжит консулаар 3 дах удаагаа томилогдон ажиллаж байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус улсад оршин суугаа иргэд тус эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх, Консулын хэлтэст гэр бүлийн бүртгэл хийлгэхэд шаардагддаг эрүүл мэндийн багц шинжилгээг /ДОХ, сүрьеэ, сэтгэц/ төлбөрийг нэн хөнгөлөлттэй нөхцөл болон хөнгөвчилсөн хэлбэрээр хийлгэж, шинжилгээний хариуг монгол хэлээр авч байна. 2025 оны байдлаар тус эмнэлгээр Монгол Улсын 5700 гаруй иргэн хөнгөлөлттэй үнээр эмчлүүлсэн бөгөөд 90 гаруй иргэнд тусламж үзүүлжээ.
Тус эмнэлгийн зүгээс ЭСЯ-ны Консулын хэлтсээр үйлчлүүлж буй иргэдэд зориулж даралт хэмжих аппарат, зүрхний дефибрилятор аппаратыг хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.