Авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт удирдах албан тушаалтны томилгоотой холбоотой асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг хүргүүлэв.
Нийслэлийн Боловсролын газар, Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн, “Тус солюшн” ХХК, “Монголын Волейболын холбоо” ТББ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 15 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 238 албан хаагчийг хамруулсан байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.