Мөнгөн нэг унц нь 100 ам.долларт хүрлээ

Мөнгөн нэг унц нь 100 ам.долларт хүрлээ

Нью-Йоркийн Comex таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс үнэ 3.8 хувиар өсөж, нэг унц нь 100.035 ам.долларт хүрснээр анх удаа 100 ам.долларын босгыг давлаа. Мөнгөний өсөхөд нэг талаас геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, нөгөө талаас аж үйлдвэрийн салбарын эрэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Үнэт металлын зах зээл өсөхөд ам.долларын ханш буурсан нь мөн нөлөөлжээ. Нэгдүгээр сарын 22-ны арилжаагаар DXY долларын индекс 0.53 хувиар буурч, 98.266 нэгж болсон байна. Нэгдүгээр сарын 23-ны орой дахин 0.05 хувиар буурч, 98.222 нэгжид хүрчээ. Долларын ханш ийнхүү суларсан нь геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, Гренландын асуудлаар АНУ, Европын харилцаа хурцадсантай, мөн Европ АНУ дахь өөрийн томоохон хөрөнгүүдийг “шахалт үзүүлэх хэрэгсэл” болгон ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотой гэж шинжээчид дүгнэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.