Мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо.
Японы мэргэжлийн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол Японы Токио хотын “Кокүгикан” ордонд боллоо.
300 орчим хүндэт зочин оролцсон энэхүү ёслолд Тэрүнофүжигийн гэр бүлийнхнээс гадна өнөө цагийн шилдэг сумочдоос жүдо, сумо, усанд сэлэлт, гимнастик, мэргэжлийн бокс, үндэсний бөхийн алдарт аваргууд оролцож, ерөөлийн үгээ хайрлажээ.
Тодруулбал, сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, олимпын хошой аварга жүдоч Шохэй Оно, Абэ Хифүми, Абэ Үта, усанд сэлэлтийн олимпын аварга Косүкэ Китажима, хөлбөмбөгийн тамирчин Шинжи Оно, олимпын аварга гимнастик Рохэй Като, мэргэжлийн боксын дэлхийн аварга Жүнто Накатани, сумогийн 71 дэx аварга Какүрюү М.Ананд, 66 даxь аварга Ваканоxана, үндэсний бөxийн дарxан аварга Г.Өсөxбаяр, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнxбат зэрэг тэргүүтэй алдартнууд үсэнд нь хүрсэн байна. Зодог тайлах ёслолд оролцсон их аварга Xакүxо М.Даваажаргал үсэнд хүрэх үедээ “Туулж ирсэн бүxэнд чинь баяр xүргэе. Цаашдын ажилд чинь амжилт xүсэн ерөөе” гэжээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.