ДЦС-V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ

ДЦС-V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллав.

Уг төслийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар ТЭЦ2 станцын үнсэн сангийн талбайд хэрэгжүүлж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцааж ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй.

Станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах юм.

Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэглээнд зарцуулна.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилгын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжид 1961 он буюу ТЭЦ2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулна. Үүний дараа дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөх юм.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хөрөнгө оруулагчтай үндсэн гэрээгээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээг цэгцлэх ажлыг энэ сардаа багтааж дуусгахаар ажиллаж байгаа аж. Барилга угсралтын ажлыг 2.5 жил байхаар тооцжээ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658.5 сая доллар. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл хариуцна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 2026-02-02

Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн өнгөт гэрэл зургийг шинээр олж илрүүлжээ. 2026-02-03

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 2026-02-03

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна 2026-02-03

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна 2026-02-03

ДЦС-V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ 2026-02-03

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 2026-02-03

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна 9 цагийн өмнө

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ. 9 цагийн өмнө

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ 9 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 9 цагийн өмнө