УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов

Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг холбооны Хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэхүү хороонд хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд 10 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Жил бүр дэлхийн олон оронд парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд өртдөг. Тиймээс тус хорооноос парламентчдыг хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлан, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэг аж.

Өнөөдрийн байдлаар 886 хэрэг дээр ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна 9 цагийн өмнө

Архангай хамгийн “АРА Комплекс”-т морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ. 9 цагийн өмнө

Хуурамч дугаартай 587 тээврийн хэрэгсэл илрүүлжээ 9 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав 9 цагийн өмнө

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан 8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдов 6 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа 1 цагийн өмнө

ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина 1 цагийн өмнө

Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно 1 цагийн өмнө