“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ
Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. 16 дахь удаагийн тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж байна.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.