БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ

БНСУ -д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тогтвортой ажилтан, ХАА, газар тариалангийн салбарт нийт 8 иргэн мөн 04-ний өдөр аж үйлдвэрийн салбарт 41 иргэнийг тус тус илгээлээ. 

Эдгээр явж буй иргэдэд нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв /цахимаар/-өөс тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг мэргэжлийн байгууллагаас сургалт, мэдээлэл зөвлөгөөг уламжлал ёсоор өгч ажиллав.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сэрээтэр, хариуцсан албан хаагчдын хамт хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй залуучуудад ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч, эх оронч сэтгэлтэй, эрүүл байж, суугаа орны хууль, дүрэм, журмыг чандлан сахиж, эх орондоо эргэн ирэхдээ ихийг суралцаж, бүтээж ирэх, эргэх холбоотой, цаашид гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэн биечлэн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргаж өгч сайн сайхныг хүслээ.

Инчеон нисэх онгоцны буудлаас  хилээр нэвтэрсний дараа Ёжү сургалтын төвөөс хүлээн авч буй үйл явцын талаар БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс газар дээр нь сурвалжлан хүргэж хамтран ажиллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв. 2026-02-18

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2026-02-20

Замын-Үүд авто замын боомт өнөөдрөөс хэвийн ажиллана 2026-02-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно 2026-02-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 2026-02-23

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 41 иргэнийг илгээжээ 2026-02-23

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 2026-02-23

Хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд Монгол улс багтжээ. 2026-02-23

Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв 10 цагийн өмнө

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт болов 7 цагийн өмнө

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-10-ныг дуустал үргэлжилнэ 7 цагийн өмнө